Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Гантулга: Бизнес эрхлэгчид татварын орчинг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 12 секунд

МҮХАҮТ-аас “Нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаар бизнес эрхлэгчдийн байр суурь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр аж ахуй эрхлэгч, бизнесийн салбарынхан тэгш бус өрсөлдөөний орчинг бий болгож байгаа НӨАТ-ын татварыг ижил тэгш болгож далд эдийн засгийг илрүүлэх, улмаар улсын төсөвт орлогын нэмэгдүүлэх боломж байгаа талаар хэлж байлаа.

Улаанбаатар Үнэт Цаасны биржийн захирал Б.Гантулга "Бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаагаа явуулахад хамгийн том дарамт бол НӨАТ, НДШ, банкны зээлийн хүү болдог. Өнөөдөр татвараа нуудаг бизнес эрхлэгчдийн хажууд татвараа төлдөг шударга бизнес эрхлэгчид маань хамгийн багадаа 10-20 хувийн үнэтэй байраа бүтээгдэхүүнээ зарж байна. Энэ нь өөрөө шударга биш өрсөлдөөний тэгш бус орчинг бий болгож байна. Тиймээс одоо байгаа боломж нэг бол НӨАТ-ын 10 хувийг бууруулах эсвэл иргэдийн буцаан олголтын нэмэгдүүлэх" гэв.

Д.Амгалан: Татвараар бүрдэж байгаа төсвөө зөв зарцуулж чадахгүй бол иргэдэд үлдээ
Д.Амгалан: Татвараар бүрдэж байгаа төсвөө зөв зарцуулж чадахгүй бол иргэдэд үлдээ
 
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.