Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баруун аймгуудын нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 30 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар агаарын температур болон хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр баруун болон төв зүүн зүгийн нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-4°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хур тунадас орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Бусад нутгийн цаг агаарын ерөнхий төлөвийг https://nema.gov.mn/n/147879

Комедиан Бээгий: “95 Зүүдний хүн“ киногоо дахин үзэж, тайллаа гаргахыг хүслээ
Комедиан Бээгий: “95 Зүүдний хүн“ киногоо дахин үзэж, тайллаа гаргахыг хүслээ
 
ХУУЛИЙН ТӨСӨЛ: Эндсэн хүүхдийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд  тооцож Алдарт эхийн одонг олгоно
ХУУЛИЙН ТӨСӨЛ: Эндсэн хүүхдийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд тооцож Алдарт эхийн одонг олгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.