Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд группээ тогтоолгохын тулд 2-хон минутын хуралд заавал биечлэн оролцдог байдлыг болиулна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Засгийн газрын зүгээс процессын дахин инженерчлэлийн загварыг бий болгох ажлыг хэрэгжүүлж буй"-гаа мэдэгдэв.

Мөн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж "Иргэд төрийн албанаас үйлчилгээ авахдаа олон хүн дамжихгүй нэг л хүнээсээ үйлчилгээ авдаг байхын тулд процессын дахин инженерчлэлийг хийж байна. Гол нь ил тод, түргэн шуурхай, амар хялбар байна. Цахимжилт маш эрчимтэй явагдаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл НДЕГ болон ХХҮЕГ-т 96 үйлчилгээний 70 хувьд нь иргэдээс цаас, халамжийн 72 үйлчилгээний 68 хувь нь иргэдээс цаасан суурьтай баримт нэхсээр л байна.

Жишээ нь тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах үйлчилгээнд иргэн өргөдөл хүсэлтээ өгнө, цээж зургаа өгч байна. Оршин байгаа хаягийн тодорхойлолтоо өгч байна. Нөгөө халчихсан байх ёстой баримтуудыг шаардсаар л байна. Тиймээс процессын дахин инженерчлэлийн хүрээнд энэ хоёр агентлагаас үйлчилгээ авах иргэд 53 төрлийн үйлчилгээнд иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд л болно.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд группээ тогтоолгохын тулд 2-хон минутын хуралд 1000 гаруй километр зам туулж ирдэг байсныг болиулна. Хоёр удаа хуралддаг байсныг нэг болгоно. Мөн биечлэн оролцох шаардлагагүй" гэлээ.

Б.Жавхлан: Эдийн засгийн эерэг үр дүнгүүд гарч байгаа учраас Ирээдүй өв санг ирэх жил төрийн сангаас тусгаарлана
Б.Жавхлан: Эдийн засгийн эерэг үр дүнгүүд гарч байгаа учраас Ирээдүй өв санг ирэх жил төрийн сангаас тусгаарлана
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.