Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Эдийн засгийн эерэг үр дүнгүүд гарч байгаа учраас Ирээдүй өв санг ирэх жил төрийн сангаас тусгаарлана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.01/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Ирээдүй өв сангийн хууль 2017 онд батлагдаад 2019 он хүртэл өмнөх нэг их наяд төгрөгийн зээлийг төлж барагдуулаад 2019 оноос хуримтлал бий болсон. Өнөөдрийн байдлаар 2.8 их наядын хуримтлал бий болоод байна. Оны эцэс рүү 3.2 их наяд төгрөг болох байх. 2024 онд өргөн барьсан төсвөөс харахад хуримтлал 4.5 их наяд төгрөг болно. Ирээдүй өв санг 2025 оны нэгдүгээр сард тусгаарлах зохицуулалттай байгаа. 2021 онд манай Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд Ирээдүй өв сангийн хуримтлал 1.3 их наяд, төрийн сангийн үлдэгдэл 1.4 их наяд орчим байсан. Тэгвэл өнөөдөр Төрийн сангийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөг болж 3 дахин нэмэгдэх боломж гарч ирж байна. Эдийн засгийн эерэг үр дүнгүүд гарч байгаа учраас Ирээдүй өв санг төрийн сангаас тусгаарлах 2025 гэсэн хугацааг нэг жилээр буюу 2024 оны нэгдүгээр сарын 1 болгож урагшлууллаа. Хуулийн зохицуулалт шаардлагатай" гэв.

С.Сарнай, Э.Мөнх-Эрдэнэ: Анх удаа нэг кинонд хамтдаа дүр бүтээж үзлээ. Ядарсан үед маань хамт байсан учраас түшигтэй байсан
С.Сарнай, Э.Мөнх-Эрдэнэ: Анх удаа нэг кинонд хамтдаа дүр бүтээж үзлээ. Ядарсан үед маань хамт байсан учраас түшигтэй байсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.