Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхтүвшин: Өмнөх удирдлагуудын үед ч ААН-ийн НӨАТ-д төлж буй 10 хувийн татварыг бууруулж, 5 хувь болгож жигд төлөх саналыг тавьж байсан

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 0 секунд

Өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдрийн чуулганы хуралдааны индэр дээрээс УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим(МҮХАҮТ)-ын өмнөх удирдлагууд, CEO клубээс Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголт 2% байгааг 5% болгож нэмэгдүүлэх санал ирүүлсэн. Үүнийг Сангийн яаманд өгч, бололцоотой эсэх төсвийн тооцоолол, макро эдийн засгийн тооцоололтой уялдуулсан мэтгэлцээн зохион байгуулна" хэмээн мэдэгдэж байв. Удалгүй УИХ-ын дарга Г.Занданшатар D petition нийтийн системээр НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох саналыг гаргаж, 100 гаруй мянган иргэн цахимаар дэмжиж, УИХ-аар хэлэлцэх боломж бүрдсэн. МҮХҮАТ-ын Ерөнхийлөгчөөр томилогдоод сар гаруйн нүүрийг үзэж буй Д.Энхтүвшингээс тодрууллаа.

Тэрбээр "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд манайхаас санал тавьсан зүйл бий. Уг саналыг өмнөх Ерөнхийлөгчийн үед ч тавьж байсан. Ингэхдээ НӨАТ-ыг жигд төлье гэдэг л санал тавьж байсан. Жишээлбэл, зарим нь төлөөд зарим хэсэг нь төлөхгүй болохоор төлдөггүй хэсгээс авч буй ажил үйлчилгээ чинь бизнесүүдийн хувьд зардал болдог. Энэ утгаараа бүгдийг нь жигд төлдөг болгоё гэсэн санаа. Мөн түүнчлэн хэрэв төсөвт боломж бололцоо нь байдаг бол ААН-ын НӨАТ-д төлж буй 10 хувийн өндөр татварыг бууруулж 5 хувь болгох боломжийг судалж, шийдвэрлэж өгөх хүсэлтийг өмнө тавьж байсан. Бизнес эрхлэгчдийн хувьд буцаан олголт гэх ойлголтоор бус НӨАТ-д төлж буй татвараа л жигд төлье гэсэн санал тавьсан гэсэн үг" хэмээлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.