Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдон ажиллаж буй Шэнь Миньжюаньд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Мөн БНХАУ-ын Ерөнхий сайд асан Ли Көчян таалал төгссөнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс болон хувиасаа эмгэнэл илэрхийлжээ.

Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж, өргөжин тэлж буйг онцлоод, цаашид Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа илүү батжуулахын төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
2024 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрсний 10 жилийн ой тус тус тохионо.
Цаашид гадаад худалдааны эргэлтийг сайжруулах, БНХАУ-аас манай улсад хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Хятадын тал хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Х.Бат-Ялалтыг нэвтрүүлгийн үеэр хүний биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр яллагдагчаар татаж, 48 цагийн хугацаатай баривчилжээ
Х.Бат-Ялалтыг нэвтрүүлгийн үеэр хүний биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр яллагдагчаар татаж, 48 цагийн хугацаатай баривчилжээ
 
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.