ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО БОЛОН "ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨХ ЭМЭГТЭЙЧҮҮД" ТББ-ЫН ТӨСЛИЙН БАГ, "МОНФЕМНЭТ" ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ, АЗИЙН САН МӨН МУИС-ИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТЭНХИМЫН БАГШ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ УУЛЗАЖ, “АСРАХУЙН ЭДИЙН ЗАСАГ”-ИЙН ТАЛААР ОНЦЛОН ЯРИЛЦЛАА.
Уулзалтын үеэр “Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд” ТББ нь Азийн сангийн хэрэгжүүлж буй "Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх" төслийн хүрээнд Асрахуйн эдийн засгийн мэдлэг ойлголт түгээх, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байгаагаа онцоллоо. Мөн энэ чиглэлийн судалгаа, статистик мэдээлэл түгээмэл бус байгааг дурдаж хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх талаар ярилцсан юм.
Түүнчлэн уулзалтаар Асрахуйн эдийн засгийн хүрээнд дэлхийн болон бүсийн хэмжээнд тулгарч буй сорилт бэрхшээл, сайн туршлага мөн манай улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар онцоллоо.