Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөдөлмөрийн статистикчдын олон улсын XXI бага хурал”-д ҮСХ оролцож байна

Огноо
Унших
1 минут 18 секунд

May be an image of 15 people, newsroom, dais and text“Хөдөлмөрийн статистикчдын олон улсын XXI бага хурал” Швейцарын Женев хотод 2023 оны 10 дугаар сарын 11-20-ны өдрүүдэд үргэлжилж байна. Хурлын үеэр албан бус хөдөлмөр эрхлэлт болон “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-ын хэрэгжилтэд хяналт тавих зохистой хөдөлмөрийн статистик, ажлын байрны хүчирхийлэл, дарамт, ажил мэргэжлийн олон улсын ангилал мөн олон улсын хөдөлмөрийн шилжих хөдөлгөөн, хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөр зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөж байна.

Энэ удаагийн бага хуралд манай улсаас төлөөлж Үндэсний Статистикийн Хорооны Нийгмийн статистикийн газрын ахлах статистикч Э.Гантуяа оролцож байгаа юм.

May be an image of 2 people, newsroom and text that says '0O OYEURS PLOYEURS XIQUE'

Дашрамд мэдээлэхэд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага нь НҮБ-ын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрөлжсөн агентлаг бөгөөд 1919 онд байгуулагдсан түүхтэй. Тус байгууллага 1923 оноос эхлэн “Хөдөлмөрийн статистикчдын олон улсын бага хурал”-ыг таван жил тутамд зохион байгуулж буй.

May be an image of newsroom and text

Бага хурлаар хөдөлмөрийн статистикийн олон улсын нөхцөл байдлыг хэлэлцэн зөвлөлдөж, энэ салбарын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг тогтоодог билээ.

May be an image of 1 person and text that says '21° Conférence internationale des statisticiens du travail Genève, 11-20 octobre 2023 Organisation du Travail Organización nternacional Trabajo Organisation raval 2 Organisation internationale Travail 2 2 Organisation OIT Organisation internationale du Travail Sars ? internationale 100anseCIST Confiérence'

Улсын нэгдсэн төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөгөөр өсчээ
Улсын нэгдсэн төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөгөөр өсчээ
 
Залуу өрхийг дэмжих үүднээс орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгох саналыг тавьжээ
Залуу өрхийг дэмжих үүднээс орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгох саналыг тавьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.