Мөнгөний нийлүүлэлт (М2) 2023 оны 9 дүгээр сард 33.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 (20.9%) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, 22.1 хувиар өсөж,
-Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж, 14.2 хувиар буурсан байна.
-Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3466.08 төгрөг,
-Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 3703.63 төгрөг,
-Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 474.93 төгрөг,
-Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 35.86 төгрөг байна.