БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хэрвээ эцэг эхчүүд зөвшөөрвөл хүүхдийн 100 мянган төгрөгөөс 50 мянгыг нь хүүхдийн үдийн хоолны мөнгөнд авах хувилбар байж болно.
Гэхдээ энэ бол зөвхөн санаа. Нийгэм зөвшилцөж, зөвшөөрөх ёстой. Ингэвэл бид цэцэрлэг, сургуулийн бүх хүүхдэдээ үдийн хоол өгч чадна. Төсөвт 230 тэрбум төгрөг нэмж тусгах боломжгүй" гэх мэдээлэл өгсөн.
Харин уг асуудалд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Хүүхдийн 100 мянган төгрөгийн асуудал их эмзэг. Тиймээс ийшээ дайрч, энүүгээр оролдож болохгүй" гэлээ.