Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: “Aqua garden”-ий асуудал шүүх дээр яваа. Шүүхийн шийдвэр албажаад ирэхээр тодорхой мэдээллүүдийг өгье

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн гуравдугаар хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн дүгээр хороонд байрлах "S Outlet" 2 блок барилга, ХУД-ийн 15 дугаар хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны хоёр блок барилгыг албадан нураах захирамжийг Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар гаргасан.

Үүний дагуу өнөөдөр Хотын шинэ дарга Х.Нямбаатарын багийнхан голын голдирол хаасан "Шунхлай" шатахуун түгээх станцын үндсэн барилгыг буулгах, чөлөөлөх ажлыг эхлүүллээ.

Энэ үеэр "Акуа Гарден" хотхоныг хэрхэх эсэхийг Хотын даргын орлогч П.Сайнзоригоос тодруулахад "Aqua garden"-ий асуудал шүүх дээр яваа. Шүүхийн шийдвэр албажаад ирэхээр тодорхой мэдээллүүдийг өгье" хэмээлээ.

Сануулахад, тус барилгыг нураах Хотын даргын шийдвэрийг "Эм энд жи констракшн" компаниас шүүхэд хандахаа илэрхийлж байсан.

Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/8536 дугаар захирамжаар “Авлига хороолол”-ыг буулгах НЗД-ын захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.

Л.Энх-Амгалан: 18-р сургуулийн хүүхдүүд анги танхимдаа донтох үйлдэл хийсэн гэх мэдээллийг надад өгсөн. Удахгүй хууль, хүчний байгууллагаас зарлах байх
Л.Энх-Амгалан: 18-р сургуулийн хүүхдүүд анги танхимдаа донтох үйлдэл хийсэн гэх мэдээллийг надад өгсөн. Удахгүй хууль, хүчний байгууллагаас зарлах байх
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.