Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: 18-р сургуулийн сурагчдын хордсон гэх шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

18-р сургуулийн 6-р ангийн сурагчид тодорхой шалтгаангүйгээр сургууль дээрээ хоёр удаа хордлогод орж, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл одоогоор хүүхдүүдийн хордсон шалтгааныг тодруулаагүй байна. Энэ талаар ЦЕГ-аас,

"Нэг ангийн хүүхдүүд 2 удаа учир шалтгаан тодорхойгүй хордсон гэх асуудлыг Прокуророос харьяаллыг МБА-нд тогтоохоор болсон. Уг асуудалд 5 байгууллагын 8 төрлийн шинжилгээ хийлгэж байгаа. Мөн Цагдаа шалгахаас гадна Нийслэлийн Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан 22 байгууллагын төлөөлөл оролцсон дээрх асуудлын учир шалтгаан нөхцөлийг олон талаас нь нарийвчлан тогтоохоор Ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ олон байгууллага бүх талаас нь дэмжлэг үзүүлж, ажиллана" гэв.

БШУ-НЫ САЙД: Хэрвээ эцэг эхчүүд зөвшөөрвөл хүүхдийн 100 мянган төгрөгөөс 50 мянгыг нь хүүхдийн үдийн хоолны мөнгөнд авах хувилбар байж болно
БШУ-НЫ САЙД: Хэрвээ эцэг эхчүүд зөвшөөрвөл хүүхдийн 100 мянган төгрөгөөс 50 мянгыг нь хүүхдийн үдийн хоолны мөнгөнд авах хувилбар байж болно
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.