Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 29-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх эцсийн шийдвэрийг гаргалаа. 

Энэ дагуу:

- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01

- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14

- Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна.

-2 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХГҮЙ, 3-4 НАСТНУУДЫН ТОДОРХОЙ ХУВИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА-

  • Сум, баг, тосгоны сургууль танхимаар,
  • Аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм.

Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцлоо.

Мөн хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, 5 настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол 2 настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар шийдвэрлэлээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орно.

Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм.

-12 ДУГААР САРЫН 1-НЭЭС 2 ДУГААР САРЫН 15 ХҮРТЭЛ ХУГАЦААНД УЛИРЛЫН АМРАЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ-

Бүх шатны боловсролын байгууллагад халдвар хамгааллын дэглэм баримтлаж хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангана.

Мөн томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болголоо.

Сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар БШУЯ өнөөдөр 14:00 цагаас дэлгэрэнгүй танилцуулах юм.

А.Энхжин: Валютын нөөц импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд байна
А.Энхжин: Валютын нөөц импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд байна
 
Аймгийн төвүүдэд мах, сүү, цагаан будааны үнэ өсчээ
Аймгийн төвүүдэд мах, сүү, цагаан будааны үнэ өсчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.