Дарханы замын тэмдэг, тэмдэглэгээ хангалтгүй, бүрэн бус, ойлгомжгүй байгаа нь зам тээврийн осол гарахад их нөлөөлж байна гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн С.Энхтөр цахим хуудастаа мэдээлсэн. Харин уг асуудалд ЗТХЯ-ны дэд сайд Г.Халтар "Замын ажил бүрэн дуусаагүй. Дуусахад бүх тэмдэглэгээ тавигдана" гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Дарханы замын тэмдэг, тэмдэглэгээ хангалтгүй, бүрэн бус, ойлгомжгүй байдал, стандартын шаардлага хангаагүйн улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө эрсдэлтэй нөхцөлд байсаар байна.
Нөхцөл байдлыг удаа дараа анхааруулж, чиглэл өгсөн ч байдал дээрдэхгүй байгаа тул өнөөдөр ЗТХ-ийн сайдад хугацаатай албан шаардлага хүргүүллээ.
Яаралтай хөдөлгөөний аюулгүй байдлын стандарт, норм дүрмийг яаралтай хангуулан зорчигчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай байна" гэлээ.