Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Бадамжунай: Цус харваж, хэл ярианы саажилттай болсон тул энэ удаагийн хуралд оролцож чадахгүй

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо болж байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт буруутган шүүх юм.

Хуралдааны эхэнд Т.Бадамжунайгийн гаргасан хүсэлтийг танилцууллаа. Тодруулбал, Тэрбээр "Есдүгээр сарын 24-ны өдөр цус харвасан тул хэл ярианы саажилттай болсон, бусдын асрамжид байгаа. Есдүгээр сарын 25-наас хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс энэ хуралдаанд биечлэн оролцож чадахгүй ч дараагийн хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ байна" гэжээ.

Түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа "Миний үйлчлүүлэгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлтээ байгаа. Тиймээс энэ удаагийн хуралдааныг хойшлуулж өгнө үү" гэлээ.

Сүүлийн нэг хоногт шар өвс шатсан таван дуудлага бүртгэгджээ
Сүүлийн нэг хоногт шар өвс шатсан таван дуудлага бүртгэгджээ
 
Н.Учрал: “Смарт Сэлбэ сити” төслийн Мкв-ийн үнийг бууруул. 5 сая төгрөгөөр зорилтот бүлэгт хүрэхгүй учраас нийслэл үнэ бууруулах шийдлээ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуул