Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал ирэх даваа гарагт болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 43 секунд

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал ирэх даваа гараг буюу аравдугаар сарын 30-ны өдөр болно.

Тодруулбал, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдөр товлогдсон ч өмгөөлөгч нарын зүгээс шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн бөгөөд шүүх хурлыг аравдугаар сарын 30-ны цаг хүртэл хойшлуулсан юм.

Найман байнгын хороо хуралдана
Найман байнгын хороо хуралдана
 
Улаанбаатарт 27 хэм дулаан, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороотой
Улаанбаатарт 27 хэм дулаан, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.