Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

84 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Лхагвадулам сурагчдыг элсүүлэхдээ хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 33.140, мөрдөн байцаалтын 3200 хэрэгт хяналт тавьж, нийт 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Лхагвадулам нь “Э” ХХК-тай нийт 107 сая 800 мянган төгрөгийн үнийн дүн бүхий самбар худалдах, худалдан авах гэрээг байгуулсны хариуд, мөн сурагчдыг сургууль хооронд шилжүүлэх, элсүүлэхэд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шиджүүлсэн байна.

О.Цогтгэрэл: Ковидын үед цус шингэлэх эм 10 тэрбумаар, хамгаалах хэрэгсэл 63 тэрбумаар авсан ч одоо хүртэл ашиглахгүй хугацаа нь дуусаад агуулахдаа байгаа ‼️‼️‼️
О.Цогтгэрэл: Ковидын үед цус шингэлэх эм 10 тэрбумаар, хамгаалах хэрэгсэл 63 тэрбумаар авсан ч одоо хүртэл ашиглахгүй хугацаа нь дуусаад агуулахдаа байгаа ‼️‼️‼️
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.