Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: “Авлига“ хороолол гэгдэх “Aqua Garden”-ийг буулгах Хотын даргын захирамжийг түдгэлзүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 54 секунд

Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн гуравдугаар хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн дүгээр хороонд байрлах "S Outlet" 2 блок барилга, ХУД-ийн 15 дугаар хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны хоёр блок барилгыг албадан нураах захирамжийг Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар гаргасан. Тэгвэл "Эм энд жи констракшн" компаниас шүүхэд хандахаа илэрхийлж байсан.

Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/8536 дугаар захирамжаар “Авлига хороолол”-ыг буулгах НЗД-ын захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга давж заалдах гомдол гаргах эрхтэй аж.

Тэгвэл шүүхийн тойм мэдээлэлд,

“Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий захиргааны хоёр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэв.

Захиргааны хэргийн шүүхийн хяналтад буй захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудлыг хүсэлт хэлэлцэх ажиллагааны журмаар шүүх хөндлөнгийн байр сууринаас оролцож, хэргийн оролцогчдоос гаргасан баримтад үндэслэн шийдвэрлэдэг журамтай байна.

1. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/1002 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээг багасгасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулж болзошгүй байна гэж шүүх дүгнэв.

2. Харин дээрх захиргааны актаас үргэлжилсэн шинжтэй гарсан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай" А/1000 дугаар захирамжийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Уг захиргааны акт нь маш олон зохицуулалтыг өөртөө агуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн түр хамгаалалт авах зайлшгүй нөхцөлийг үүсгэж байна гэж шүүх үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгыг нураах, чөлөөлөх зэрэг агуулгаар гарсан уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэв" гэжээ.

Б.Энхбаяр: Тусгай хамгаалалттай газрыг хотын дарга нь биш БОАЖ-ын сайд нь мэддэг. Магадгүй тэнд нь Л.Гүндалай гээд нөхөр Зайсангийн газрыг цааш нь дамлаж зараад сууж байдаг.
Б.Энхбаяр: Тусгай хамгаалалттай газрыг хотын дарга нь биш БОАЖ-ын сайд нь мэддэг. Магадгүй тэнд нь Л.Гүндалай гээд нөхөр Зайсангийн газрыг цааш нь дамлаж зараад сууж байдаг.
 
ШУУРХАЙ: Иргэдээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй С.Цэдэнсодномыг онгоцны буудал дээрээс дайчлан баривчилжээ
ШУУРХАЙ: Иргэдээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй С.Цэдэнсодномыг онгоцны буудал дээрээс дайчлан баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.