Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: БХБ-ын сайд 40, 50 мянгатын орон сууцны төлөв байдалд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээг танилцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 23-ны өдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: МУИС-ийн номын санд, Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын “Ярьдаг, сонсдог номын сан”-г нээнэ.

09:00-12:00 цагт: МҮХАҮТ-д, ЗТХЯ, Японы ЖАЙКА байгууллага, Худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн зөвлөл хамтран “Монгол Улсын тээвэр логистикийн хөгжил, чиг хандлага” уулзалт семинар зохион байгуулна.

10:00 цагт: МУИС-ийн II байранд, Япон улсын “Соёлын Өвсний үндэс” төслийн буцалтгүй тусламжаар хэрэгжсэн МУИС-ийн япон хэлний “Хэлмэрчлэхүйн лаборатори байгуулах төсөл”-ийн нээлт болно. Утас: 9458-2204.

11:30-16:30 цагт: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг" болно. Өдөрлөгөөр иргэд олон нийтийн эрүүл мэндийн үзлэг, мэдээлэл сурталчилгааг зохион байгуулах юм.

11:00 цагт: Төрийн ордонд, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн 40, 50 мянгатын орон сууцны төлөв байдалд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээг танилцуулж, мэдээлэл хийнэ. Утас: 9507-1740, 9923-9808.

11:30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд, Монгол зан үйл, ёс заншлын "Баярлалаа" төслийн талаар иргэдийн “Тахилт” зөвлөл, ХААИС-ийн Мал аж ахуй, Биологийн сургуулийн эрдэмтэн судлаачдын хамт мэдээлнэ.

-“Мишээл экспо” төвд, Арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа 17 дахь жилдээ гарч байна. Үзэсгэлэн, худалдаа энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.

-Ая зохиогч, морин хуур урлаач МУСТА Баясгалангийн Сүхбаатарын 2 дахь бие даасан уран бүтээлийн тоглолт болж, Морин хуурын VIP үзэсгэлэн гарна.

Г.Занданшатар даргын САНУУЛГА ба үгээ хэлчихээд гарчихдаг гишүүдийн попрол төсвийг буцаах хэмжээнд хүргэв
Г.Занданшатар даргын САНУУЛГА ба үгээ хэлчихээд гарчихдаг гишүүдийн попрол төсвийг буцаах хэмжээнд хүргэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.