Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улсын Их Хурлын гишүүд тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, олон улсын байгууллагуудын зөвлөмжид үндэслэн Шинэ сэргэлтийн бодлогын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог билээ. Мянганы замын их бүтээн байгуулалтын ажлыг монголчууд бид 23 жилийн дараа бүрэн хэрэгжүүлж дуусгаж чадлаа. Энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн Намбарын Энхбаярын Засгийн газар болон үргэлжлүүлсэн Ерөнхий сайд, Засгийн газар бүхэнд, оролцсон бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мянганы зам бол Мянгуужингийн үлгэр биш харин 7000 гаруй км үргэлжилсэн бодит бүтээн байгуулалт болсон гэдгийг энэхүү төслийг бүрэн дуусгаж байгаа Засгийн газрын тэргүүний хувьд онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.
“Мянганы зам”-ын дараагийн том алхам бол “Хөдөөг сэргээх Таван тойрог зам” нь аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтай холбох төсөл билээ. Энэ төслийн хүрээнд 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно. Хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн орон сууцжуулалт, төрийн албан хаагчдын урамшууллын систем, хотын шинэ эрхзүйн орчин, тойрог хурдны зам зэрэг цогц асуудлууд 2024 оны төсвийн жилийн онцлог байх болно" гэлээ.
🔴Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Мянганы замын бүтээн байгуулалтын дуусгаж, “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байна@OyunerdeneMN pic.twitter.com/vXbwu7MVcn
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) October 19, 2023