Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд: 2024 онд эдийн засаг 7 хувиар өсөж, ДНБ 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид өнгөрсөн гурван төсвийн жилийн бодлогын үр дүнд цар тахлыг амжилттай даван туулж, дайны хүнд үед эдийн засгийн өсөлтөө хадгалж, авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж, далд эдийн засгийн хөшгийг хуулж, эдийн засаг хүртээмжтэйгээр тэлэх суурь нөхцөлийг бүрүүлж чадлаа. Энэ амжилтад тулгуурлан 2024 оны улсын төсөв бол хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулж та бүхэнд танилцуулж байна. 2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлөв.

Улсын Их Хурлын гишүүд тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, олон улсын байгууллагуудын зөвлөмжид үндэслэн Шинэ сэргэлтийн бодлогын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог билээ" гэлээ.

БАЙР СУУРЬ: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох талаар ЭДИЙН ЗАСАГЧИД ЮУ ХЭЛЭВ
БАЙР СУУРЬ: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох талаар ЭДИЙН ЗАСАГЧИД ЮУ ХЭЛЭВ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд