Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

13 настай хүү жолоо барьж замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд хүүгийн аавыг 100.000 төгрөгөөр торгожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2023 оны аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч болох 13-14 насны таван хүүхэд Camry маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасныг Хэнтий аймгийн цагдаагийн газар илрүүлэн шалгасан.

Урьдчилсан байдлаар иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 13 настай хүү нь хөгжим сонсоно гээд түлхүүрийг авч гарсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг.

Тэгвэл Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж, тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлсэн тухайн хүүхдийн эцэг болох иргэн “С”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Эмнэлгүүдийн хүүхдийн орны хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж, 1450-д хүргэнэ
Эмнэлгүүдийн хүүхдийн орны хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж, 1450-д хүргэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.