Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн дулаарлаас шалтгаалж “Зомби вирус“ сэрж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 28 секунд

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан нийтийн эрүүл мэндэд учирч буй өөр нэгэн аюул нь "зомби вирусүүд" сэргэж байгаа юм.

Вирологч Жан-Мишель Клаверигийн нээлтүүд хэдэн мянганы турш хөлдүү байсан газрыг гэсгээж эхэлсэн дэлхийн дулаарлын таагүй бодит байдлыг тодотгон харуулж байна. Өдгөө 73 настай Клавери "эртний" вирусүүдийг судлахад амьдралынхаа 10 гаруй жилийг зориулсан бөгөөд тэдгээрийн дунд Сибирийн мөнх цэвдгийн гүнээс олдсон 50 мянган жилийн настай вирус ч байгаа аж.

Манай гараг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс аль хэдийн цельсийн 1.2 хэмээр дулаарч, эрдэмтэд 2030-аад он гэхэд Хойд мөсөн далай зундаа мөсөн бүрхүүлгүй болно гэж таамаглаж байгаа. Тус бүс нутгийн цэвдэг хайлснаар доор нь хуримтлагдсан метан зэрэг хүлэмжийн хий агаар мандалд ялгарах нь олон судалгаагаар баталгаажсан бол харин унтаа байдалд буй патогены аюул төдийлөн сайн судлагдаагүй хэвээр байна.

Өнгөрсөн онд Клаверигийн баг Сибирийн мөнх цэвдгээс олон тооны эртний вирус гаргаж авсан тухай, мөн тэдгээр нь бүгд халдварлах чадвартай хэвээр байсан тухай судалгаагаа хэвлүүлж байжээ.

Эх сурвалж: Bloomberg

С.Бямбацогт: Хүүхдийн эрхийг хангах талаарх сонсголыг үр дүнтэй зохион байгуулах нь зүйтэй. Гэхдээ хамгийн гол нь эцэг, эхийн үүрэг маш чухал
С.Бямбацогт: Хүүхдийн эрхийг хангах талаарх сонсголыг үр дүнтэй зохион байгуулах нь зүйтэй. Гэхдээ хамгийн гол нь эцэг, эхийн үүрэг маш чухал
 
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.