Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

101, 102, 103 дугааруудад хуурамч дуудлага өгвөл нөхөн төлбөр гаргуулж, 50 мянган төгрөгөөр торгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчлийн гаралт өссөн байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд заасан Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил 2022 оны есдүгээр сард 1472 бүртгэгдэж байсан бол энэ оны 9 сарын байдлаар 1535 бүртгэгдэж, 4.1%-иар өсжээ. Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх нь яаралтай тусламж зайлшгүй шаардлагатай иргэнд тусламж үзүүлж чадахгүй хоцрох, цаг хугацаа алдах зэрэг сөрөг үр дагавартай төдийгүй эдийн засгийн хохиролтой.

Тиймээс яаралтай тусламжийн 101, 102, 103, 105 дугаарын утсанд хуурамч дуудлага, мэдээлэл өгөхгүй байх, энэ талаар хүүхдүүддээ анхааруулж, ойлгуулахыг иргэн танд зөвлөж байна.

Хэрэв хуурамч, дуудлага мэдээлэл өгвөл уруулсан хохирол, нөхөн төлбөрийг тухайн иргэнээс гаргуулж, 50 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.

15.9 дүгээр зүйл.Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх

1.Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламжид дуудлагаар явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл санаатайгаар эсэргүүцсэн, эсхүл зам гарцыг хаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Биохимийн шинжилгээг ЭМДС-аас хариуцна
Биохимийн шинжилгээг ЭМДС-аас хариуцна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.