УИХ-ын чуулганаар хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн зүгээс хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн холбогдогч нарт оногдуулж буй ялын бодлогыг чангатгах чиглэлд ямар арга хэмжээ авах боломжтой талаар асуухад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Айхтар цочиж савж болохгүй. Шинжлэх ухааны үндэстэй энэ асуудалд хандах ёстой гэдэг байр суурьтай байдаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг зургийг гаргахыг огтхон ч хүлцдэггүй. Хүн болгоныг уриалмаар байна. Аав, ээж, ах болгоноос. Хүчирхийлэлд өртсөн гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх асуудалд хохирогч хүүхдийг хайрлаж байгаа бол болих хэрэгтэй. Худлаа хайр эсгэж байгаа хүмүүсийг бүү өөгшүүл. Хүүхдийн хүчирхийллийг сурталчилж байгаа хүний пост дээр лайк бүү дар, бүү шейр хий. Өөрийнхөө хүүхдийг хайрладаг, өрөөлийн хүүхдийг хайрладаггүй хүн байж болохгүй. Үнэн хайр чимээгүй байдаг гэдгийг хэлмээр байна" гэв.