Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангийн нярай хүүхэдтэй хүмүүжигчдийн байрыг шинэчлэн тохижуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги алба хаагчид болон хүмүүжигчдийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор “Швейцарын хамтын ажиллагааны газар”-ын санхүүжилтээр засвар, шинэчлэлийн ажлыг хийж, өчигдөр /2023.10.05/ ашиглалтад оруулжээ.

Тодруулбал, Энэ ажлын хүрээнд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцүүлэн эмэгтэй хүмүүжигчдийн хувцас угаалга, хатаалга, халуун усны өрөө зэргийг шинэчлэн засварлаж, хэрэгцээт техник, тоног төхөөрөмжийг суурилуулснаас гадна нярай хүүхэдтэй хүмүүжигчдийн байр, удаан хугацааны эргэлт, уулзалтын байрыг шинэчлэн засварлан тохижуулсан байна.

Түүнчлэн алба хаагчдын хувцас солих болон хүүхдийн өдөр өнжүүлэх өрөө, үсчин, гоо сайхны өрөөг шинэчлэн засварлажээ.

Ингэснээр алба хаагчид ая тухтай орчин нөхцөлд ажиллах, хүмүүжигчдийн болон хүүхдүүдийн эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.

Энэ талаар ШШГЕГ-аас "Нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй, Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Цэнгэлбаяр, Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Мөнхбаяр, Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Амарзаяа, Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри болон холбогдох албаныхан оролцлоо" гэж мэдээллээ.

“2023 онд 700 гаруй хүүхдийн эцэг, эхийн мөнгөн тэтгэмж авах эрхийг цуцалж, хүүхдийн өөрийн дансанд байршуулах ажлыг хийсэн“
“2023 онд 700 гаруй хүүхдийн эцэг, эхийн мөнгөн тэтгэмж авах эрхийг цуцалж, хүүхдийн өөрийн дансанд байршуулах ажлыг хийсэн“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд