Олон тооны мал хулгайлсан гэх Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын эрүүгийн шүүхэд болж байна.
Тэгвэл шүүх хурал дөнгөж сая хэсэг хугацаанд завсарлаад орлоо.
Сануулахад, Өнгөрөгч наймдугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс "Найман ишигний" гэх хэргийг хянан шийдвэрлэсэн. Тэгвэл уг хэрэгт прокурорын зүгээс эсэргүүцэл илэрхийлж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гомдол гаргасан юм. Үүнийг Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээж авсан бөгөөд шүүх хуралдаан болж, шүүхээс "Найман ишигний" гэх хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг танилцуулсан бөгөөд хэргийг Анхан шатны шүүхэд буцааж, эхнэр нөхөр хоёрыг шүүх хурал болтол нь суллах шийдвэрийг гаргасан байсан юм.