Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна. Ингэхдээ,
"Эрхэм нөхөд минь, миний бие үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Хотын даргад гаргасан тул цаашид хоттой холбоотой аливаа асуудлаарх санал, гомдлоо хотын шинэ удирдлагад хандаж гаргахыг хүсье.
Хууль бус 74 зөвшөөрлийг хүчингүй болгохоос эхлэн хүнд суртал, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх бодлого, шийдвэр, хотын стандартыг бий болгох, явган зам барих, хашаа, самбар буулгах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах (Зайсан, Дугуй цагааны тохижилт, Хүүхдийн паркийн 10.2 га газарт РТ компанитай хамтран хийж буй цэцэрлэгт хүрээлэн, Богд хааны ордон музейн урд талын цэцэрлэгт хүрээлэн, Драмын театрын урдах талбайн тохижилт, Чойжин ламын сүм музейн хоёр талын тохижилт г.м), 3х3 сагсан бөмбөгийн стандартад нийцсэн талбайнууд, иргэдийн эрх ашгийг зөрчсөн хууль бус барилгуудтай холбоотой г.м олон асуудлыг Хотын даргын удирдлага дор нөхдийн хамт хариуцан ажилласан байна. Хийж чадсан, бас чадаагүй олон ажлууд үлджээ.
Дэмжиж, шүүмжилж, саналаа ирүүлж, хамтарч ажилласан Та бүхэнд талархал илэрхийлье" гэжээ.
Эрхэм нөхөд минь, миний бие үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Хотын даргад гаргасан тул цаашид хоттой холбоотой аливаа асуудлаарх санал, гомдлоо хотын шинэ удирдлагад хандаж гаргахыг хүсье.
— Munkh-Erdene Dembereltseren (@MunkhErdene81) October 5, 2023
Хууль бус 74 зөвшөөрлийг хүчингүй болгохоос эхлэн хүнд суртал, бизнес эрхлэх таатай…