ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГ-ын хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгөх үеэрээ нийтийн тээврийн асуудалтай холбоогүй гэдгээ илэрхийллээ. Тодруулбал,
"Сүүлийн үед сошиал хуудсуудаар намайг зориудаар автобусны асуудалтай холбож бичиж байх шиг байна лээ. Би тэр хүмүүст хандаж хэлэхэд та бүхэн яаж ч хичээгээд намайг холбох ямар ч сэжүүр гарч ирэхгүй. Би нийтийн тээврийн салбарт ажиллах нь битгий хэл санаархаж, бодож ч үзээгүй" хэмээв.