Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Нийслэлийн засаг даргад Х.Нямбаатарыг дэвшүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Хотын дарга Д.Сумъяабазар огцрох өргөдлөө өгсөн тул дараагийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын зүгээс, Ерөнхий сайдын зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 320 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгсөн байдаг. Гэвч тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийх явцад алдаа дутагдал гарсан. Олон нийт ч үүнд бухимдалтай хандсан. Тиймээс нийслэлийн ЗД өөрийн хариуцлагын хүрээнд уучлал хүсэж, хүсэлтээ өгсөн гэж ойлгож байна.

Тиймээс ЗГ-ын зүгээс Нийслэлийн засаг даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг дэвшүүлж байна. Х.Нямбаатар сайд Нийслэлийн Засаг даргаар очиж ажиллах хугацаандаа 5Ш ажиллагааг бодитой хэрэгжүүлэх чиглэлийг өгч байна.

Засгийн газрын зүгээс газар зохион байгуулалт, хот төлөвлөлт зэрэг олон нийтийн бухимдлыг төрүүлсэн асуудлууд дээр бодитой шинэчлэл хийх, өмнө нь удирдаж байсан удирдлагуудын алдаа дутагдлыг засварлах цаашид алдааг давтахгүй байх асуудалд анхаарал хандуулж ажиллах үүрэг чиглэл өгсөн" гэлээ.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.