Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсан компанийн захирал цагдаагийн алба хаагчид хахууль өгөх гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 53 секунд

Дорноговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Т" ХХК-ийн туслан гүйцэтгэгч гадаадын хөрөнгө оруулалттай "С" ХХК-ийн захирал "Ш" гэгч нь нэр бүхий 12 иргэнийг визний ангилал зөрчиж, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн зөрчил үйлдсэнийг илрүүлжээ.

Дээрх этгээд нь цагдаагийн алба хаагчдад дугтуйтай мөнгөн дэвсгэрт буюу авлига өгөхийг завдсан үйлдлийг цагдаагийн мөрдөгч газар дээр нь баримтжуулсан байна.

Мөн визний журам зөрчсөн гадаадын 12 иргэний асуудлыг холбогдох хууль, журмын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газарт шилжүүлж, авлига өгөхийг завдсан этгээдийг үргэлжлүүлэн шалгаж байна.

“Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжав: Миний бизнест ямар ч худал хуурмаг зүйл, бохир заваан хуйвалдаан байхгүй гэдгийг би бардам хэлж чадна
“Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжав: Миний бизнест ямар ч худал хуурмаг зүйл, бохир заваан хуйвалдаан байхгүй гэдгийг би бардам хэлж чадна
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ