Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Реппер Roockie эхнэрээ зодсон байж болзошгүй гэх хэргийг Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

У.Мөнхбагана буюу рэппер Rookie эхнэр болох жүжигчин Г.Золзаяаг зодсон хэргээр "Хан-Уул" дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсан.

Тэгвэл уг асуудлаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Маргаан болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 26 настай, эрэгтэй “М” гэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон байж болзошгүй үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна" гэлээ.

Багануур дүүргийн ерөнхий прокурор Ш.Баасандорж Б.Махбалыг суллагдсанд эсэргүүцэл бичжээ
Багануур дүүргийн ерөнхий прокурор Ш.Баасандорж Б.Махбалыг суллагдсанд эсэргүүцэл бичжээ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.