Ирэх долоо хоногт УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Чуулган эхлэх үед сайдын суудлаас огцрох магадлалтай хамгийн эхний хүн бол Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гэх мэдээлэл цахим сүлжээнд гарч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өгчээ.
Тэрбээр "Нүүрсний хулгайчид, тэднээс санхүүжигчид миний тухай хэсэг ярьж, бичиж, сэвцгээжээ. Би ч бүх төрлийн хулгайчдын хорхойтой “алтан” араанд нь зуугдаад удаж байгаа гэдгээ ч сайн мэднэ. Бүү горьд. Хулгайчид, түүний дотор нүүрсний хулгайчид та нарын хууль, ёсыг уландаа гишгэж, бурууг зөв болгож, зөвийг буруу болгох “мунаг” хүсэл чинь бүтэхгүй гэдгийг хэлье. Хулгайчдын бохир мөнгөөр үзэл бодол, сэтгэл зүйгээ залуулдаг нь монголчууд биш" гэв.