Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндоржийг гэм буруутайд тооцов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Нийслэлийн прокурорын газраас “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Ч.У, Д.Б, БНХАУ-ын иргэн Э.Х нар нь БНХАУ-ын “Т” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /ТӨХК/-тэй байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2.000.000 ам.доллараас авах зорилгоор хуурамч баримт бичиг ашиглан, төөрөгдөлд оруулж, “Дарханы төмөрлөгчийн үйлдвэр” ХК /ТӨХК/-өөс 1.200.258 ам.доллар шилжүүлэн авч, залилсан, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Б нь илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг тус шүүх 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.У, БНХАУ-ын иргэн Э.Х нарын гэмт буруугуйд тооцож, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, Д.Б нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Г.Буяндоржоос гаргасан хохирол төлөх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг есдүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна.

АЭХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг Зөвлөлдөх зөвлөлийн хурлаас томилж, чөлөөлж байхаар шийдвэрлэж батлав
АЭХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг Зөвлөлдөх зөвлөлийн хурлаас томилж, чөлөөлж байхаар шийдвэрлэж батлав
 
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.