Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2023.09.25/ багш нарын баярын өдрөөр ажил хаялт зарлах талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр ҮЭХ-ны гишүүн н.Болор-Эрдэнэ,
"Монголын азтай багш нар БНСУ-д очиж ажил хийж байна. Бүх багш нар БНСУ-руу явж хүүхдүүдээ өсгөхийг хүсэж байгаа. Даанч боломжгүй шүү дээ. Яагаад багш нар хомсдоод байна. Энэ бол ердөө л цалинтай холбоотой шүү дээ. Бид жагсаж тэмцэхгүй бол багшийн цалинг хэн ч нэмэхгүй" гэлээ.