Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“East” төвийн талбайд ногоон байгууламж барих зөвшөөрөл өгсөн ч бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Баянзүрх дүүргийн XIII хорооллын 15-р хорооны нутаг дэвсгэр буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах байрлах шатсан "EAST" төвийн барилгыг бүрэн нурааж, оршин суугчид амарч, тухлах орчин, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна хэмээн хотын удирдлагууд мэдэгдэж байсан.

Энэ ажлын явцын талаар, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өглөө. Тэрбээр, "2022 оны дөрөвдүгээр сард барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг баталсан. Гурван блок барилгын загварыг тус оны есдүгээр сард хоёр блок барилга болгосон юм. Ингэснээр эдэлбэр газрын 36 хувьд барилга, 64 хувьд ногоон байгууламж, зам, талбай байхаар баталж, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн ажил хийгдээгүй. Барилгын компанитай холбогдоход “Хөрөнгө оруулалттай холбоотой ажил саатсан, бүтээн байгуулалтын ажил удахгүй эхэлнэ гэсэн” хэмээв.

Харин хотын дарга хугацаатай үүрэг даалгавар өгч, ногоон байгууламж байгуулахад анхаарах хэрэгтэйг онцоллоо.

АЭХ: Ерөнхийлөгчөө сонгох асуудлыг ХААЛТТАЙ хэлэлцэж эхэллээ
АЭХ: Ерөнхийлөгчөө сонгох асуудлыг ХААЛТТАЙ хэлэлцэж эхэллээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.