Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: 336 сая төгрөгийн үнэтэй Daewoo Bus-н ДАВУУ ТАЛУУД

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 22 секунд

Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч байгаа БНСУ-ын Daewoo Bus үйлдвэрийн ногоон автобус нь нийт 600 орчим үйлвэрлэгдэж байгаа бөгөөд нэг тус бүрийн үнэ нь 336 сая төгрөг юм. Энэ нь өнөөгийн зах зээлийн үнээс харьцангуй хямд үнэ аж.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах Дэү брэндийн NEW BS 106 загварын автобусны давуу талууд:

• Өвлийн хүйтэнд цонх цантуулахгүй, зорчигчдыг дааруулахгүйн тулд хана, таазанд нэмэлт дулаан барьдаг сайжруулсан арьсан доторлогоо хийжээ.

• Одоо нийтийн тээвэрт явж байгаа хуучин Дэү автобус нь халаалтын гурван паартай бол шинэ нь зургаа болгож нэмэгдүүлсэн.

• Дотроо 27 инчийн дөрвөн дэлгэцтэй.

• Дотроо 4-5 ширхэг гар утас цэнэглэх USB залгууртай.

• Зорчигчийн 28 суудалтай бөгөөд өмнөх автобус нь хулдаасан суудлын бүрээстэй тул манайхан даавуун уут оёж угласан байдаг. Харин шинэ загвар нь сайжруулсан бат бөх материалаар хийсэн суудлын бүрээстэй учир гадуур нь уут углах шаардлагагүй.

• Эйр кондишн бүхий сэрүүцүүлэх болон дулаацуулах үлээлтийн системийн тусгайлсан тоноглолыг таазанд нь суурилуулсан бөгөөд зорчигч бүрийн дээрээс үлээнэ.

• Өмнөх автобусууд гэрэл муутай байсан бол одоо дотор талын гэрлийг лед гэрлээр шинэчилсэн.

• Автобусны гаднах гэрэлтүүлгийг нэмэлтээр хажуугийн хананд нь шийдэж өгсөн тул шөнийн цагаар гэрэлт автобусууд хөдөлгөөнд оролцоно.

• EURO-5 хөдөлгүүр нь 8000 багтаамж бүхий хоёр турбо хөдөлгүүрийн хүчин чадалтай.

• Мотор нь байгальд ээлтэй аdd blue технологи болох түлшийг цэвэршүүлэн гаргах яндангийн шүүлтүүр тусгайлан хийснээр хар утаа ялгаруулахгүй.

• Автобусны гадна талд ослын, харин дотор талд нь зорчигч бүр буух товч дарах боломжтой болсон.

• Хуучин Дэү автобусны урт нь 11.2 м бол шинэ нь өмнөхөөсөө 1м-ээр урт.

“Ард”-ын захирал Ч.Ганхуягийг эмэгтэй хүн зодсон хэргээр шалгаж байна
“Ард”-ын захирал Ч.Ганхуягийг эмэгтэй хүн зодсон хэргээр шалгаж байна
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.