Нийслэлийн худалдаа үйлчилгээний хамгийн эрэлттэй 10 үйлчилгээ болох E-mongolia, E-business технологид суурилсан цахимжуулалтын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ. Тодруулбал,
1. Хүнсний дэлгүүр
2.Ресторан
3.Ая тухтай дэлгүүр
4.Мини маркет
5.Баар, караоке
6.Цайны газар
7.Супермаркет
8.Зочид буудал
9.Мухлаг
10.Хүнсний зах, худалдааны төв ажиллуулах зөвшөөрлийг цахимжуулав.
"Уг технологи нь утсаа салгадаггүйгээр онцлогтой. Тийм учраас технологид суурилсан зөвшөөрлийн цахимжуулалт нь 24/7 үйлчлээд өдөр тутам улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг хий хоосон яриа биш, амьдрал дээр ажил хэрэг болгосон нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн.
Е-mongolia сонголтоор ороход хувь хүн нь e-mongolia, иргэн нь e-business гэсэн дэд системээр ханддаг болгосон. “E-business”-рүү орсноор зөвшөөрлийн хуулийн дагуу нийт 1007 байсан зөвшөөрлийн 360-д хүргэсэн бол одоо 220 зөвшөөрлийг нэгтгэсэн. Өнөөдөр бол “E-business”-ээр ямар нэгэн цонх дамжихгүйгээр шууд иргэн та e-mongolia орно зөвшөөрлийн хүсэлтийг илгээх бүрэн болцоотой болгож байгаа юм. Ингэснээр зөвшөөрөл танд пост шуудангаар юм уу, нэг цэгийн үйлчилгээгээр ирнэ.
E-mongolia, E-business дээр дээрх 10 үйлчилгээг цахимжуулсан нь авлигатай тэмцэх технологийн шийдлийг амилуулж байгаа эхний 10 алхам юм. Цаашдаа арав арваар, багц багцаар нь зөвшөөрлүүдийг цахимжуулж, нийт 360 зөвшөөрлийн бүрэн цахимжуулж төрийн мэдээлэл солилцооны “E-business”-т нэгтгэнэ.
Ирэх намрын чуулганаар дүрэм журмын түгжрэлээс гарах 120 хуулийг хэлэлцэнэ. Ингэснээр зөвшөөрөл заавал үнэт цаасан дээр хадгалагдах шаардлагагүй болно гэсэн үг. Зөвшөөрөл QR кодоор ирнэ. Тус QR-г уншуулахад зөвшөөрлийн нэгдсэн сан өөрөө төрд байх ийм нөхцөл бололцоог бүрдүүлэх юм. Үүнд, хамаарах жижиг дунд үйлдвэр эрхлэгч нар, дүүрэг орон нутагт ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа хэн ч бай шууд онлайнаар хүсэлтээ илгээхэд зөвшөөрөл гарах юм. Ингэснээр цаашдаа заавал цаасаар бичиг өгөх, хүсэл өгөх зэрэг энэ маягтыг бөглөөрэй гэдэг ийм шаардлагыг тавихгүй болж байна гэсэн үг юм. 30 хоногийн дараа зөвшөөрлөө аваад явах боломж бүрдэж байна" гэлээ.
Н.Туул