Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Бадарчийн Б сорьцын хариу эерэг гарч, допинг илэрсэн нь тогтоогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Улсын арслан М.Бадарчаас Б сорьцын хариу эерэг гарч, допинг илэрсэн нь тогтоогдсон байна. Түүний А сорьцоос метенолон гэх допингийн төрлийн хориотой бодис илэрсэн ч М.Бадарч үгүйсгэн Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаж, өөрөө хяналт тавихаа мэдэгдсэн байдаг.

Хэрвээ В сорьцын хариу баталгаажвал түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, цолыг нь хураах юм байна. Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж допингийн зохицуулалтыг чангаруулсан байдаг.

МЕТЕНОЛОН ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн допингийн эсрэг агентлагаас допингийг бүх цаг үе, тэмцээний үе, зарим спортын үед хориглох бодис гэж ангилдаг байна. Харин бүх цаг үед хориглодог эмийг S1-S5 болон M1-M3 гэсэн төрөлд хуваадаг. Тэгвэл метенолон нь S1 буюу анаболик стеройдод хамаардаг бодис юм байна.

С.Жавхлан: Энэ удаагийн тоглолт “Цохилттой” сүүлийн тоглолт болно
С.Жавхлан: Энэ удаагийн тоглолт “Цохилттой” сүүлийн тоглолт болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд