Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тарваган тахлаар өвчилсөн иргэний ойрын хавьтагч нарыг бүрэн хяналтад авсан учир Улиастай, Яруу сумын хөдөлгөөнийг нээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул Улиастайгаас гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлаад байсан. Тэгвэл тарваган тахлаар өвчилсөн иргэний ойрын хавьтагч нарыг бүрэн хяналтад авсан учир Улиастай, Яруу сумын хөдөлгөөнийг нээсэн гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Сануулахад, Тарваган тахал өвчнөөр өвчилсөн иргэн булчирхай хэлбэрээр өвчилсөн нь батлагдсан байна. Мөн өвчтөний нэгдүгээр болон дам хавьтагч нарыг бүрэн хяналтад авчээ. Иргэний биеийн байдал тогтворжсон, ойрын хавьтлын хүмүүсээс эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Иймд аймгийн Онцгой комисс хуралдаж, хэсэгчлэн хөл хориог нээх шийдвэр гаргасан аж. Цаашид ойрын хавьтлын 40 иргэнийг сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хяналтад тодорхой хугацаанд тусгаарлалтад байлгахаар шийдвэрлэжээ.

Тарваган тахлын голомт өндөр идэвхжилтэй байгаа учир иргэд тарвага агнахгүй байх, тарваганы мах идэхгүй байхыг аймгийн Онцгой комисс анхааруулж байна.

“Капитал“ банкны захирал асан А.Ариунболдын хэргийг ДЭЭД ШҮҮХ хэлэлцэхээс татгалзсанаар компаниудын хөрөнгийн битүүмжилсэн шийдвэр хэвээр үлдлээ
“Капитал“ банкны захирал асан А.Ариунболдын хэргийг ДЭЭД ШҮҮХ хэлэлцэхээс татгалзсанаар компаниудын хөрөнгийн битүүмжилсэн шийдвэр хэвээр үлдлээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.