Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсэг БНХАУ-ын Бээжин хотноо хуралдлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр улсын хамтран байгуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.09.22) БНХАУ-ын Бээжин хотноо хуралдлаа.

Хурлыг ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, Нарийн бичгийн даргаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, гишүүдээр Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Хятадын талаас “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэн Вэй, Төмөр замын газар, Нүүрс тээвэрлэлтийн газар, Олон улсын хамтын ажиллагааны газар, “Чайна Энержи Баошөн төмөр зам” болон бусад ажлын хэсгийн төлөөллүүд зэрэг нийт 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй хуралдлаа.

Тус хурлаар талууд гурван дэд ажлын хэсгийн холбогдох асуудлууд болон ажлын явцын талаар санал солилцлоо.

Ж.Сүхбаатар: Замын хөдөлгөөний танхайралд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг болно
Ж.Сүхбаатар: Замын хөдөлгөөний танхайралд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг болно
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.