Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

12-14 насны 4 хүүхэд үеийнхээ хүүхдийн толгой, нүүрэнд гар ариутгагч мэт шингэн зүйл цацаж ШАТААЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

12-14 насны 4 хүүхэд үеийнхээ хүүхдийн толгой, нүүрэнд гар ариутгагч мэт шингэн зүйл цацаж ШАТААСАН ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний 19.00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар тоот байрны дээвэр дээр "Эрэгтэй хүүхдийг шатаах гэж байсан бололтой, хүүхэд нүцгэн, түлэгдсэн байдалтай байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Уг дуудлага, мэдээллийг шалгахад Дархан-Уул аймгийн харьяат 15 настай эрэгтэй С-ийг түүний танил болох 12-14 насны 4 хүүхэд толгой, нүүр зэрэг газарт гар ариутгагч мэт шингэн зүйл цацаж, шатаасан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн аж.

Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хохирогч С, холбогдогч С, М, Т, Э нар нь хоорондоо танил бөгөөд Дархан-Уул аймагт хулгайлах, дээрэмдэх зэрэг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Улаанбаатар хотод ирж тэнүүчилдэг нөхцөл байдал тогтоогдоод байна.

Хохирогч С нь урьдчилсан байдлаар 3-р зэргийн түлэгдэлтэй эмнэлэгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа хийж байна.

ХӨНДӨХ СЭДЭВ: Тас, тас инээсээр гүйгээд ирдэг үрс тас харанхуй, чимээ аниргүйд ганцаархнаа нойрсох болов
ХӨНДӨХ СЭДЭВ: Тас, тас инээсээр гүйгээд ирдэг үрс тас харанхуй, чимээ аниргүйд ганцаархнаа нойрсох болов
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.