Зургаан настай Брижер Уокер өнгөрөгч долдугаар сарын 9-ний өдөр охин дүүгээ нохойноос хамгаалж өөрийн зүүн хацрандаа хазуулжээ. Нийт 90 гаруй оёдол тавиулсан Брижер “Хэрвээ хэн нэгэн нь үхэх ёстой байсан бол тэр хүн нь би байх ёстой гэж бодсон” хэмээн авга эгч Никкидээ хэлсэн байна.
Түүний амиа өгөхөөс ч айгаагүй гайхамшигт эр зоригийг нь үнэлж Дэлхийн Мэргэжлийн Боксын Зөвлөлөөс (WBC) Хүндэт аваргаар цоллож аваргийн бүс гардуулан өгчээ.