Хятад компаниудад давуу байдлаар "С" зөвшөөрөл олгож буй талаар "Баянзам тээвэрчдийн холбоо"-ноос мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, "Баянзам" тээвэрчдийн холбооны дарга П.Баярхүү, "С зөвшөөрлийг хэн олон машинтай нь авдаг систем рүү орсон. Жишээ нь, 100 машин мэдүүлвэл хоёр нь С зөвшөөрөл авна гэсэн үг. Монголд хэн олон машин эзэмшиж байна вэ гэвэл хятадууд. Тэгэхээр хятад компаниуд 1000 гаран машиндаа ургац хурааж байгаа мэт зөвшөөрөл авчихаж байгаа гэсэн үг юм. Бидний харж байгаагаар С зөвшөөрлийн хуваарилалтын систем нь мөнгөтэй хүмүүсийн талд гарч байна. Түүгээр ч зогсохгүй С зөвшөөрлийг тойрсон олон асуудал бий. Энэ онд 2000 ширхэг С зөвшөөрөл өгөөгүй үлдээсэн. Үүнийгээ биржээр нүүрс зарах компаниудад өгнө гэсэн. Тэгэхээр С зөвшөөрлөө авахын тулд заавал биржид орох шаардлагатай. Энэ мэт олон асуудлуудаас шалтгаалж, нүүрсээ хямд зөөвөрлөхөөс аргагүйд хүрч байна. Ийм ч учраас шүүмжлэлтэй хандаж байна" гэлээ.