Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
"Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 520 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.
Шинжилгээний хариуг задалбал 7 сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 254 хүний шинжилгээ, цэргийн төв эмнэлэгт хэвтсэн 29 хүний шинжилгээ, мөн цэргийн төв эмнэлэгт ажилласан эмч ажилчдын 39 шинжилгээ, тандалтын 3 сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 18 жолооч,ажиглах байранд тусгаарлагдсан 5 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Замын-үүдийн боомтоор орж ирсэн 165 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Ингээд нийт батлагдсан тохиолдол 287 байна. Үүнээс 213 тохиолдол эдгэрсэн. Одоо эмчилгээнд 74 хүн байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 62, хүндэвтэр 12 хүн байна" гэв.