Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1.3 тэрбумын өртөгтэй “Тавантолгой-Зүүнбаян” төмөр замыг ТЭЗҮ-гүй эхлүүлсэн бөгөөд ажлын хэсгийн хурлууд Ерөнхийлөгч Х.Баттулгын өрөөнд болдог байжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 46 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

“Нүүрсний хулгай”-тай холбоотой асуудлуудыг түр хорооны сонсгол болохоос өмнө бид зарим мэдээллийг эх сурвалжийн тусламжтайгаар цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-тэй холбоотой асуудлын талаар тодорхой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Хяналт шалгалтын үеэр уг төмөр замтай холбоотой ноцтой байж болохуйц дүгнэлтүүд гарсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг төмөр замын ажил эхнээсээ хэт их яарсан. Мөн тооцоо судалгаа дутуу хийгдэж эхэлсэн гэж дүгнэлж болохуйц байгаа юм.

Тодруулбал, “Тавантолгой-Зүүнбаян” төмөр замын бүтээн байгуулалтын ажил ТЭЗҮ-гүй баригдаж эхэлсэн байна. “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд 2011 онд “Маккензи” компанийн боловсруулсан ТЭЗҮ-гийн “Тавантолгой – Сайншанд” хэсэгт өөрчлөлт оруулан үндсэн суурь баримт болгон ашигласан байна. Өөрөөр хэлбэл, тухайлсан техник эдийн засгийн үндэслэлгүйгээр уг төмөр замын ажлыг эхлүүлжээ.

Дэлхийн хаана ч ТЭЗҮ-гүйгээр ийм хэмжээний том төсөл хөдлөх ямарч боломж байхгүй. Ялангуяа уул уурхайн бүтээн байгуулалт чиглэсэн, улс орны хэмжээний мега төслүүд. ТЭЗҮ-гүй байна гэдэг нь товчхондоо эдийн засгийн боломж, техникийн тооцоолол, хууль эрх зүйн амрах хүрээ, хэрэгжих цаг хугацаагаа тооцоогүй байна гэсэн үг.

Уг төмөр зам нь Монгол Улсын стандартаар гуравдугаар зэрэглэлийн зам бөгөөд гол замын урт 416.1 км, дэлгэмэл урт нь 486.6 км юм. Харин төслийн нийт өртөг нь 1.3 тэрбумын төгрөг буюу 488.5 сая ам.долларын өртөгтэй юм. Уг хөрөнгийг “Эрдэнэс тавантолгой” ХК-иас мөнгөн хөрөнгөөр санхүүжлсэн байдаг юм.

Үүнээс гадна хяналт шалгалтын явцад гарсан өөр нэг сонирхол татсан дүгнэлт байгаа юм. Тодруулбал, төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хэсгийн хуралдаанууд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын албан өрөөнд хуралдаж, шийдвэр гаргадаг байсан нь протоколуудаас харагдаж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга нь өөрийн эрх үүргийн хүрээнд огт хамаарахгүй ажилд оролцдог байсан уу гэдэг асуулт гарч ирэ байна. Ажлын хэсгээр худалдан авалт, бүтээн байгуулалт тэргүүтэй маш чухал шийдвэрүүд гардаг. Магадгүй түүний өрөөнд ажлын хэсгийн хуралдаанууд болдог байсан нь тус ажлын хэсгийн бүтээн байгуулалтад Х.Баттулга нөлөөлж байсан уу гэдгийг хууль хяналтынхан сайтар шалгах өнцөг юм.

Ингээд эцэст нь ТЭЗҮ буюу техник, эдийн засгийн үндэслэл гэж юу болох талаар товч мэдээлэл хүргэе.
Шинэ төсөл хэрэгжүүлэхэд тодорхой судалгаа зайлшгүй шаардлагатай. Энэхүү судалгааг Feasibility Study (FS) буюу үгчилж орчуулбал Хэрэгжих боломжийн судалгаа гэнэ. Тухайн төслийг хэрэгжүүлэхэд 5 үндсэн боломжийг заавал судалдаг. Үүнд:
1. Техник-технологийн хувьд хэрэгжих боломж
2. Эдийн засгийн хувьд хэрэгжих боломж
3. Хууль эрх зүйн хувьд хэрэгжих боломж
4. Үйл ажиллагааны хувьд хэрэгжих боломж
5. Цаг хугацааны хувьд хэрэгжих боломж
Дээр нь нэмээд зах зээлийн боломжийн судалгаа, баялаг/нөөцийн боломжийн судалгааг мөн гүйцэтгэдэг. Уг судалгааны тайланг ТЭЗҮ-ийн тайлан гэх ба энэ нь тухайн төсөл ашигтай юу, эсвэл ашиггүй юу гэдгийг л хэлж өгдөг баримт бичигюм.
Уул уурхайн төслийн ТЭЗҮ-ийг 3 шатад хуваан авч үздэг.
1. ТОЙМ СУДАЛГАА (SCOPING STUDY)
2. УРЬДЧИЛСАН ТЭЗҮ (PRE-FEASIBILITY STUDY)
3. ЭЦСИЙН БУЮУ БАНКНЫ ТЭЗҮ (DETAILED FEASIBILITY STUDY OR BANKABLE FS)
Дээрх судалгааны явцад төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зардлыг тодорхой нарийвчлалтайгаар үнэлдэг. Тухайлбал тойм судалгааны хувьд 40-50%, урьдчилсан ТЭЗҮ-ийн шатанд 20-30%, харин эцсийн ТЭЗҮ-ийн шатанд 10-15%-ийн нарийвчлалтайгаар тооцдог.
Төслийн ТЭЗҮ буюу судалгааны тайлан нь төсөл хэрэгжүүлэгчид уг төсөл хэрэгжих боломжтой эсэхийг хэлж өгөхөөс гадна төслийг цаашид нарийвчлан судлах, төслийн санхүүжилтийг шийдэх гол бичиг баримт болно.

Г.Лхагвадорж

Тайлбарлагч С.Шижирбат: Монгол Улс 2024 оны олимпт цагаан туган дор орж, дэлхийн булай болох уу
Тайлбарлагч С.Шижирбат: Монгол Улс 2024 оны олимпт цагаан туган дор орж, дэлхийн булай болох уу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.