Улсын арслан М.Бадарч авто осолд орж, ГССҮТ-д хүргэгджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 07 цаг 41 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлд иргэн “Б” нь улсын дугааргүй UVT маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгджээ.
Уг мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар шалгаж байна.
Тэрбээр өнөөдөр өглөө "Агаар амьсгалж, тайвшраад ирье. Тэгээд үдээс хойш хэвлэлийн хурал хийе" хэмээн Богд уул руу явсан ч ийнхүү осолд ороод байна.