Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан бүрэгтэй” орд байлаа. Бид өнгөрсөн өдрүүдэд Ховдод өрнөсөн улс төрийн үйл явцын цалаар “Ц.Элбэгдорж яагаад Ерөнхий сайдыг Ховдод ажиллах үеэр яаран Ховдыг зорьж Мянгадын иргэдтэй уулзав” гэх нийтлэлээрээ хүргэсэн билээ.
Тэгвэл үүний дараа Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тус ордыг үргэлжлүүлэх эсэхийг иргэдийн саналыг авч, орон нутгийн эрх байгууллагын саналыг үндэслэж шийвэрлэхээр боллоо.
Өөрөөр хэлбэл, шийд гартал тус ордын хайгуулын лицензийг эзэмшиж байгаа Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп ХХК үйл ажиллагаа явуулгүй гэсэн. Мөн өөр нэг ноцтой зүйлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулсан нь хайгуулын ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасан эрх бүхий этгээд болох Байгаль орчны албаар батлуулаагүй тул тухайн өдрөөс үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа зогсоогоогүй гэж мэдэгдлээ.
Ийнхүү “Сахал” Д.Эрдэнэбилэгийн бас нэгэн томоохон уул уурхай төсөл хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр асуудалд ороход бэлэн болж байх шиг байна.
Тэгвэл ЗГ-ын шийдвэртэй холбогдуулан нөхцөл байдал хүндэрч, төсөлд оруулсан хөрөнгө оруулалт нь царцах эрсдэлтэй байдалд ороод буй тус төслийн удирдагч Ц.Пүрэвтүвшин өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Засгийн газарт талж засч, ойлголцож ажиллах саналыг тавьсан нь сонирхол татаж байна.
Тодруулбал, “Халзан бүрэгтэй” төслийн удирдагч Ц.Пүрэвтүвшин “Ж.Ганбаатар сайдын мэдээлэлд албан ёсоор хариу гарганаа. Товчдоо дурьдсан зөрчлүүд арилсан байгаа. Гэхдээ засаг, яамны байр суурийг ойлгож, хууль ёсны шаардлагыг хүлээн авнаа, Монголчуудаа эвтэй байя” хэмээн жиргэсэн юм.
Өөрөөр хэлбэл, дараагий том төслөө “нураалгахгүй” байхын тулд зөрчлөө арилгаж, ойлголцож ажиллая, бүх түвшинд яриа хэлэлцээрт орж асуудлыг эвээр зохицуулъя гэдэг саналаа эхний байдлаар ЗГ-т тавьж буй бололтой.
Сануулахад, Ц.Пүрэвтүвшин нь Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авч байсан “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал байсан билээ.