Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингис хаан хамтлаг энэ сарын 16-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монголын Рок, Поп урлагийн анхны Ардын Жүжигчин, Монголын софт рок урсгалын үндэслэгч, Монголын Рок Хөгжмийн Амьд Домог, Монголын рок, поп Пентатоник наадмын шилдэг эрэгтэй дуучин, хөгжмийн зохиолч, рок хөгжим судлаач, яруу найрагч, гитарчин, дуучин Д.Жаргалсайханы үндэслэн байгуулсан "Чингис Хаан" хамтлаг шилдгийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн "ХХI зуун" тоглолтоо толилуулах гэж байна. Тоглолт олноо алдаршсан хит дуунуудаас бүрдэх юм. Тус хамтлаг 2007 онд "ХХ зуун" тоглолтоо хийж байсан юм.

Тоглолт 2023.09.16-ны 14:00 цагт Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болно.

Тоглолт 8 цагийн турш үргэлжлэх ба тасалбарын үнэ: Энгийн тасалбар-39,000 төгрөг, VIP тасалбар-450,000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Тасалбар захиалах: https://www.ticket.mn/event/1737/...

iPhone 15 загварыг есдүгээр сарын 12-нд танилцуулна
iPhone 15 загварыг есдүгээр сарын 12-нд танилцуулна
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.