Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ-ны үйл ажиллагаатай Тайванийн Анагаах Ухааны Шийдвэр Гаргах Шинжлэх Ухааны Холбоо танилцлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Тайванийн Анагаах Ухааны Шийдвэр Гаргах Шинжлэх Ухааны Холбооны Ерөнхийлөгч Чи-Чан Чан тэргүүтэй судлаачид, эрдэмтэн багш нар ҮСХ-ны үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцлаа.

Тодруулбал, Их өгөгдөл ашиглан хамтарсан судалгаа, шинжилгээний ажил зохион байгуулах, хиймэл оюун ухаан, газарзүйн мэдээллийн системийн тусламжтайгаар статистикийн байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх болон өгөгдлийн лаборатори байгуулахад дэмжлэг үзүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.

Тайванийн Анагаах Ухааны Шийдвэр Гаргах Шинжлэх Ухааны Холбоо нь АШУҮИС болон Хүн амын эрүүл мэнд судлалын төвтэй хамтран Анагаах ухааны шийдвэр гаргах шинжлэх ухааны олон улсын анхдугаар симпозиумыг Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа юм.

Дашрамд мэдээлэхэд, тус арга хэмжээ нь “Цар тахлын дараах үеийн эрүүл мэндийн менежмент ба анагаах ухааны шийдвэр гаргах шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 8 дугаар сарын 27-оос 30 хүртэл үргэлжилнэ.

ҮСХ: Энэ хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад 1 сая 271 мянган хүүхэд хамрагдаж байна
ҮСХ: Энэ хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад 1 сая 271 мянган хүүхэд хамрагдаж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ